Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:6 - Ариун Библи 2004

6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.

Gade chapit la Kopi




Исаиа 1:6
20 Referans Kwoze  

Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй.


Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан. Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.


Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.


Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.


Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.


ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.


Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?


Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.


Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ? Чиний өвчин эдгэшгүй. Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite