Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:29 - Ариун Библи 2004

29 Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Таашаасан царснаасаа болж та нар ичнэ. Таалсан цэцэрлэгээсээ болж бас гутамшиг болно.

Gade chapit la Kopi




Исаиа 1:29
17 Referans Kwoze  

“Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон, цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,


царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж, хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?


Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн, толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна. Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна.


Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой.


Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.


Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй. Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.


Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно.


Тэдний алагдсан хүмүүс нь тэдний тахилын ширээнүүдийг тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулсын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнх нь хамаг шүтээнүүдэд тайвшруулах тааламжит үнэрийг өргөсөн газарт нь хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж, хамтдаа гутамшиг болно.


Учир нь тэр өдөр өөрсдийн гараар нүгэл болгон үйлдсэн мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдийг хүн бүр хаяна.


Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.


Цутгамал хөргүүдийг “Та нар бидний бурхад” гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана.


Салхи тэднийг жигүүр дотроо ороож, тэд өөрсдийн тахилуудаасаа болж ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite