6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, баганануудыг нь ганхуулдаг.
6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, Баганануудыг нь ганхуулдаг.
Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиож ганхуулсан. Харин эдүгээ Тэр “Би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.
Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тун удахгүй дахин нэг удаа Би тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсрэх гэж байна.
Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог. Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ. Села
ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно.
Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.
Өө, газар дэлхий Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун.
Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.
Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.
Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.
Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.
Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.
Уулс аа, та нар юунд хуц мэт харайв? Толгод оо, юунд хурга мэт цовхчив?