25 Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
25 Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.
Миний амьдралын хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!
Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села
Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон. Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. Села
Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны морьдыг унан гарцгаав. Нийслэл Сусад зарлиг тунхаглагдав.
Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ.
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!
Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.