Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 9:20 - Ариун Библи 2004

20 Би хэдий зөвт ч гэсэн миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр буруугүй ч гэсэн Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Би хэдий зөвт ч гэсэн Миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр өөлөх өөгүй ч Тэр намайг буруутай гэж тунхаглах болно.

Gade chapit la Kopi




Иов 9:20
24 Referans Kwoze  

“Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөд түүний үгс утгагүй.


Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.


ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, сүсэглэлийг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна.


Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй. Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.


Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.


Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.


ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?


тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг. Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.


Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ. Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?


“Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу? Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?


Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.


Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.


Би хорон муу гэж тооцогдсон, тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?


би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.


Хэрэв би хорон муу бол би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй, ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.


Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөд Та миний гэм бурууг халхалдаг билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite