Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 8:13 - Ариун Библи 2004

13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө.

Gade chapit la Kopi




Иов 8:13
25 Referans Kwoze  

Бурханыг мартдаг бүх үндэстэн буюу Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.


Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.


Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.


Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг.


Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд завхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.


Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана. Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.


Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.


Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөвөөс чи гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.


түүнийг үхтэл нь зодож, хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно.


Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?


Сион дахь нүгэлтнүүд айж, бурхангүй хүмүүс түгшүүрт автав. “Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ? Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.


Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг. Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.


Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдан аймшгуудын хааны өмнө аваачигддаг.


чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,


Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.


чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.


Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа ч алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.


Хорон санаатан хараад унтууцан, Шүдээ хавиран, устаж үгүй болно. Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.


Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог. Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.


Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.


Swiv nou:

Piblisite


Piblisite