10 Тэд чамд сурган хэлж, өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
10 Тэд чамд сурган хэлж, оюун санааныхаа үгсийг гаргахгүй гэж үү?
Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.
Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.
Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг.
Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг.
Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.
Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.
Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.
хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.
Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу? Усгүйгээр зэгс ургаж чадах уу?