6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, Найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
миний найдвар одоо хаана байна вэ? Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.
Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.
Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.
Миний хоногууд өнгөрөн одож, миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.
Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа.
Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.
Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.
Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
Чулуунуудыг ус элээж, урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.
Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу? Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.
Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.