5 Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг.
5 Бие махбод минь өт ба тоосоор хучигдаад Арьс минь эвэршиж хагарнам.
Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно».
Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж, өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол
Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.
Өөрсдийгөө бузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно.
“Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно”.
Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.
Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой.
Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд өөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.
Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж, бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
Миний яс нь арьс, махтайгаа наалдаж, би шүднийхээ буйлтай л үлдлээ.