Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 6:27 - Ариун Библи 2004

27 Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, анд найзаа арилжих байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, Анд найзаа арилжих байсан.

Gade chapit la Kopi




Иов 6:27
20 Referans Kwoze  

Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.


Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


Тэд бас Миний ард түмний төлөө шодон, хөвгүүдийг янхан болгохоор худалдан, охидыг уух дарсныхаа төлөө зарсан билээ.


Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад, Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.


Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.


Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.


Чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг хоосон буцаасан бөгөөд өнчин хүүхдүүдийн хүч няцсан билээ.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.


Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.


Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.


Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө, Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.


Тэд миний хөлд тор тавьсан. Сэтгэл минь бөхийв. Тэд миний өмнө нүх ухсан. Тэд түүний гүн уруу унацгаав. Села


хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол,


эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол


Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.


Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite