24 Надад сургаач, тэгвэл би дуугүй байя. Хэрхэн алдсаныг минь харуулаач.
Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.
Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.
Би Бурханд “Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.
Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч. Хэрэв би гэм бурууг үйлдсэн бол би түүнийг дахин үйлдэхгүй” гэж хэлдэг үү?
Ямар ч байсан, Иов оо, одоо миний яриаг сонсож, бүх үгсийг минь чагнаач.
Үүнийг үзэгтүн. Ийм учиртай болохыг бид шалгасан билээ. Үүнийг сонсож, өөртөө ухаарагтун гэв.
Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
Харагтун, би та нарын үгийг хүлээж, хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.
эсвэл “Өстний савраас намайг чөлөөлөөч”, эсвэл “Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач” гэж хэлэв үү?
Шударга үгс юутай хүчтэй вэ? Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?
Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ? Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.