21 Чи хэлний ташуураас халхлагдаж, ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
21 Чи хэлний ташуураас халхлагдаж, Сүйрэл ирэхэд эс айна.
Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг. Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.
Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.
Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.
Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.
Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм.
Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.
Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.
ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.