2 Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.
2 Түргэн уур мунхагийг алж, Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.
Уур тэнэгийн цээжинд оршдог учраас Уурлах сэтгэлийг бүү урьтал болго.
Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.
Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.
Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө.
Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.
Мунхаг хүн ч мэдэхгүй, Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.
Би бардамнагчид «Бүү бардамна», Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.
Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн. Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн. Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.
Уурандаа өөрийгөө тастдаг чи минь, чиний төлөө газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?
Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт —Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.
Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна.
Тэгэхэд Бурхан Ионад —Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона —Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв.
Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж.
Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.
Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална. Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.
Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно. Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.