Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 5:12 - Ариун Библи 2004

12 Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд ингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалснаар Тэдний гар амжилт олж эс чадна.

Gade chapit la Kopi




Иов 5:12
23 Referans Kwoze  

Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.


Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Учир нь хорон санаатны гар нь хугалагдана, Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.


Петр сэхээ орж, —Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.


Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд чи зальтны хэлийг сонгодог.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


“Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж та нар яаж хэлж чадна вэ? Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би мэргэн хүмүүсийг Едомоос, ухаантнуудыг Есавын уулаас устгахгүй гэж үү?


Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,


Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүмүүс босон, Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.


Гэвч Уриа хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж, гэртээ харьсангүй.


Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Бурханы хүн Израилийн хаанд илгээн, —Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв.


Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.


ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг. Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.


Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite