Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 5:11 - Ариун Библи 2004

11 ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж, гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Дорой хүмүүсийг Тэр өндөрт тавьж, Гашуудагсдыг аюулгүй байдалд өргөх ажээ.

Gade chapit la Kopi




Иов 5:11
15 Referans Kwoze  

Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.


Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно.


Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.


Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.


Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж, Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга” хэмээн айлдсан.


Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.


“Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу,


Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.


Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.


Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.


Swiv nou:

Piblisite


Piblisite