Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 4:9 - Ариун Библи 2004

9 Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэд Бурханы амьсгалаар мөхөж, Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.

Gade chapit la Kopi




Иов 4:9
13 Referans Kwoze  

Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.


Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.


Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.


Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.


Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Усны урсгалууд үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.


Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач. Нууц газарт тэднийг хүлээч.


харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.


Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв.


Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч, урсгал ус овоо мэт босож, далайн гүн дэх уснууд царцсан.


Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.


ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite