6 Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь чиний найдвар биш бил үү?
6 Итгэл чинь Бурханаас эмээхүй, Найдвар чинь чиний гэмгүй замууд бус уу?
Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд Хөлийг чинь занганд орохоос хамгаална.
ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.
Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.
миний найдвар одоо хаана байна вэ? Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв.
Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
Би үнэнч шударгаар явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.