14 айдас ба чичиргээ над уруу ирж, бүх ясыг минь чичрүүлэв.
14 Айдас чичрэл над дээр ирж, Бүх ясыг минь доргиов.
Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж —Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд
Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв.
Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ.
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.
Тэрээр надад —Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.
Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.
Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айдаг юм.
Та зүүдүүдээр намайг айлгаж, үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.
Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд
Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд, биеийн минь үс арзайн босов.