Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 4:11 - Ариун Библи 2004

11 Идэш дутагдсанаас арслан үхэж, эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Идэшгүй болсон арслан үхэж, Эрслэнгийнх нь зулзаганууд таран бутарчээ.

Gade chapit la Kopi




Иов 4:11
17 Referans Kwoze  

Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.


Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.


Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.


Чи арслангийн төлөө ан агнаж, эсвэл залуу арслангуудын хоол идэх дурыг хангаж чадах уу?


харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.


Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна. Арслан мэт тэр өөрийгөө өргөнө. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй гэлээ.


Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөд тэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.


Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.


Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.


Би хорон муу хүний эрүүг хугалж, амнаас нь олзыг нь булааж авдаг байв.


Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.


Swiv nou:

Piblisite


Piblisite