9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж, эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэх үү? Эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.
Түүний сүр хүч нь ууган тугал шиг, түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд бол Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.
Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Би шинэхэн тосоор тослогдсон.
Шар өөрийн эзнээ таньдаг. Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг. Харин Израиль мэддэггүй. Миний хүмүүс ойлгодоггүй”.
Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч.
Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж, ногоон ургамал бүрийг эрдэг.
Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
Тэрээр Ливаныг тугал шиг, Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодогнуулдаг.
Бас зэрлэг шар тэдэнтэй, залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, тэдний газар нь цусаар нэвчиж, тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.