5 Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ? Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
5 Хэн хуланг сул чөлөөтэй явуулдаг вэ? Хэн хулангийн чөдрийг тайлдаг вэ?
Үзэгтүн, цөл дэх хулангуудын адил тэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.
Өвстэй бол хулан орилох уу? Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж, Хулангуудын цангааг ч тайлдаг.
Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ. Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.
Тэрээр бас хүмүүсээс хөөгдөж, зүрх сэтгэл нь хээрийн араатных шиг болж, амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт болов. Тэрээр үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон бөгөөд Хамгийн Дээд Бурхан хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ л түүнийг захируулдгийг мэдтэлээ ингэж амьдарсан.
Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог. Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг. Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.
цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм. Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ? Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.
Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.
Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.
Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно. Түүний гар хүн бүхнийг цохиж, Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болно гэв.
Үр төл нь хүчирхэгжиж, хээр талд өсөж торнидог. Тэд буцаж ирэлгүйгээр оддог билээ.
Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?