11 Хүч нь агуу учир чи түүнд найдаж, өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
11 Хүч нь агуу учир чи түүнд найдах уу? Хүч хөдөлмөрөө түүнд даатган үлдээх үү?
“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.
Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.
Тэрээр морины хүч чадалд бахддаггүй. Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.
Манай үхэр сүргүүд Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж, Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!
Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.
Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.
Бурхан тэднийг адислаж, тэдэнд —Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.
Тэгээд Бурхан —Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.
Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.
Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч, үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?
Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.