22 Чи цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?
22 Чи цасны агуулахуудад орж үзсэн үү? Чи мөндрийн агуулахуудыг харсан уу?
Тэрээр цасанд “Газарт уна”, намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.
Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөд дотроос нь цас хайлдаг.
Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.
Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.
Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.
Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө, дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.
ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.
Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно.
Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.
Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг. Тэр цан хярууг үнс шиг тараадаг.
Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг. Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?