Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 38:19 - Ариун Библи 2004

19 Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Гэрлийн оршихуйд хүрэх зам аль вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?

Gade chapit la Kopi




Иов 38:19
17 Referans Kwoze  

Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож, чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.


Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.


Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон. Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.


Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог. Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.


Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар, Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.


Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.


Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.


Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу? Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite