18 Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.
18 Газар дэлхийн хэмжээ өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв энэ бүгдийг мэддэг бол чи хэлээч.
Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж, доорх газрын сууриуд тооцоологдож чадвал, Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй.
Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон. Та зун хийгээд өвлийг бий болгосон.
Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?