12 Чи амьдралдаа өглөөд тушааж, үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
12 Амьдралдаа чи өглөөд тушааж, Үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм. Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.
Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой.
Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.
Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр Мандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь
Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөд өдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!
Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,
Чи анхны хүн болон төрж, эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
“Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.
Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.
Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.
Харанхуйд тэд байшингуудыг ухаж, өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг. Тэд гэрлийг мэддэггүй юм.