9 Өмнөдөөс хуйлрах салхи, умард зүгээс хүйтэн ирдэг.
9 Өмнөдөөс хуйлрах салхи, умард зүгээс хүйтэн агаар ирдэг.
Тэрээр Долоон бурхан, Мичид, Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.
Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.
Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг. Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг. Тэрээр салхины жигүүрээр явдаг.
Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, өмнөдийн хүчит шуурганаар давшина.
Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан, —
Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг. Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?
Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна.