7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Өөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Бүх хүнд ажилаа таниулахын тулд болой.
ЭЗЭНий үйлс агуу юм. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.
Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч. ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.
Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.
Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.
Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.
Тэгээд бүх хүмүүс айж, Бурханы ажлыг тунхаглан, Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.
Ирж, Бурханы үйлсийг харагтун. Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.
Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана. Хүмүүс ч үүний тухай дуулсан.
Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.
Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд тэрээр оддыг лацаддаг.
Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд ингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.