Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 37:19 - Ариун Библи 2004

19 Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч. Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч. Түнэр харанхуйд тэмтчиж байгаа билээ, бид.

Gade chapit la Kopi




Иов 37:19
17 Referans Kwoze  

Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно.


Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно.


Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.


Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв. Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан.


“Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?”. Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ.


Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ?


Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ! Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.


Миний эргэцүүллүүдийг сонсож, миний уруулын эсэргүүцлийг чагна.


Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой. Бурхантай маргахыг би хүсдэг.


Надад ч бас та нарын адил оюун ухаан бий. Та нараас дутах юм надад үгүй. Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?


Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг.


Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?


Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү? Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?


Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.


Swiv nou:

Piblisite


Piblisite