18 Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн, чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, дэлхийг ганцаараа дэлгэсэн.
Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.
Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог.
Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?
Тэр тэнгэрийг бүтээж, гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооход Би тэнд байсан
ЭЗЭНийг магтагтун! Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!
Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхад та нарын хувцас дулаан байдаг.
Дэлхийг бүтээж, дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн. Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд, тэдний бүх эздийг нь томилов.
Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ. Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.
Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.