Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 37:13 - Ариун Библи 2004

13 Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Саваадахын тулд, эсвэл газартаа зориулаад, эсвэл хайр энэрлийн төлөө Тэр үүнийг учруулдаг.

Gade chapit la Kopi




Иов 37:13
14 Referans Kwoze  

Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ.


Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг. Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.


Тэрээр цасанд “Газарт уна”, намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.


Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.


Аиагийн охин Ризпа таар авч, хадан дээр дэвсэн суугаад ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн.


Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.


Елиа Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв.


Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.


Та түүний шанг арвинаар усалдаг. Та түүний нуруутай тэгшилсэн. Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг. Та ургахыг нь ч ерөөдөг.


Swiv nou:

Piblisite


Piblisite