Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 36:7 - Ариун Библи 2004

7 Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэрээр зөвт нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин тэднийг сэнтий дэх хаадтай үүрд залдаг бөгөөд тэд өргөмжлөгддөг билээ.

Gade chapit la Kopi




Иов 36:7
24 Referans Kwoze  

ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь


Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.


Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно.


ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.


Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.


Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг” гэжээ.


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана. Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.


Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв.


Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.


Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Эсвэл шулуун шударга нэгэн хаана сөнөсөн бэ?


ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж, гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.


Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.


Тэрээр миний замуудыг харж, бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?


Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж, Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.


Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана. Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно.


Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй. Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.


ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite