19 Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлууд чамайг зовлонгоос хамгаалж чадах уу?
19 Чиний баялгууд эсвэл бүх хүч чадал Чамайг зовлон шаналлаас хамгаалж чадах уу?
Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.
Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.
ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.
Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.
Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.
Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.
Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг. Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.
Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.
Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.