25 Тэрээр тэдний ажлыг мэдэж, шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
25 Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.
Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.
Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг.
ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.
Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна. Тэд Миний нүүрний өмнө байна.
“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ.
Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.
Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ. Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.
Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.
Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.
Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.
Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.
Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана. Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.