Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 34:20 - Ариун Библи 2004

20 Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.

Gade chapit la Kopi




Иов 34:20
25 Referans Kwoze  

Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.


Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.


харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.


Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.


та нарт шийтгэл байх болно. Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч, гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.


Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.


Давид бас хэлэхдээ —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.


Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.


Тэрээр тэдний ажлыг мэдэж, шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.


Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж, Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно. Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.


Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite