Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 34:10 - Ариун Библи 2004

10 Тийм учраас, ухаантай хүмүүс та нар, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тиймээс ухамсарт хүмүүс ээ, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, Буруу мууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.

Gade chapit la Kopi




Иов 34:10
19 Referans Kwoze  

Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!


Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.


Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?


Тийм учраас ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭН зөв шударга бус болон ялгаварлах байдал, хээл хахууль авах явдалд оролцохгүй юм хэмээв.


Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй.


Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.


Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.


Хэн Түүнд замыг нь тогтоож, хэн “Та буруу үйлдэж байна?” гэж хэлсэн юм бэ?


Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.


Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.


Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Хэн сахилгыг үл ойшооно, Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна.


Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад


Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөд Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.


Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.


ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite