9 “Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
9 “Би цэвэр, гэмт үйлдэлгүй, Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөд би та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.
Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.
Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав. Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.
чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ. Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно.
Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж, гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ? Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг бол Тэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.
Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.
Хэрэв би нүгэл үйлддэг бол, тэгвэл Та намайг ажиглан харж, миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөд Та миний гэм бурууг халхалдаг билээ.
Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөд үгсийг би сонссон билээ.
Учир нь Иов хэлэхдээ “Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.
Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.
Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэсэн.
Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу? Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?