Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 33:26 - Ариун Библи 2004

26 Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Тэгээд Бурханд тэр залбирахад Түүнийг Бурхан хүлээн авна. Түүний нүүр уруу баяртайгаар харна, тэрээр, Тэр ч зөвт байдлыг нь дүүрэн хариулна.

Gade chapit la Kopi




Иов 33:26
35 Referans Kwoze  

Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.


Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх, Мөн Түүний ивээл насан туршийнх. Шөнөжин уйлаан байж болно, Харин өглөөд баярын хашхираан ирдэг.


Эзэн түүнд —Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч,


Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” гэсэн.


Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд,


Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа.


«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


“Бид энэ талаар мэдээгүй” гэж чи хэлж байгаа бол Зүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү? Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү? Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?


Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.


Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села


ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ.


Эзэн, хайр энэрэл ч Таных. Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.


ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.


ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан, Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.


Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.


Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.


Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.


Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаин тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.


Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.


Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.


Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна!


Swiv nou:

Piblisite


Piblisite