Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 31:9 - Ариун Библи 2004

9 Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж, эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Хэрэв зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж, Хөршийнхөө үүдэнд би отон хүлээсэн бол

Gade chapit la Kopi




Иов 31:9
16 Referans Kwoze  

Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.


Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй.


Филистийн ноёд тэр эмэгтэй уруу ирж, түүнд —Самсоныг аргадан, түүний агуу хүч чадал хаана нь оршдогийг болон хэрхэн бид түүнийг дийлж, хүлээд, зовоож болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.


Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шиг Тэд бүгд садарлагчид юм.


Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.


Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.


Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.


Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.


Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.


Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?


Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой.


Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.


Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite