3 Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон, гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?
3 Зөвт бус нэгэнд гай гамшиг, Ёс бусыг үйлдэгсдэд харшлах аюул ирдэг бус уу?
Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.
Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.
Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.
Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.
Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ?
Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.
ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.
Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр бол Гэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.
ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.
Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм. Та тэднийг мөхөл уруу хаясан.
Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй. Харин би Танд итгэх болно.
Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, газар амаа нээж, тэднийг бүх зүйлсийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас эдгээр хүмүүс ЭЗЭНийг басамжилсныг та нар ойлгох болно гэв.
Түүний хүч чадал барагдаж, гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.
Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.
Хорон муу хүний дэнлүү хир их унтарч, эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу? Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?
Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.
нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн чулууг шидэж, гавлыг нь хагалав.
Нэгэн хүн түүнийг хараад Иоабт —Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.