Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 30:15 - Ариун Библи 2004

15 Аймшгууд над уруу эргэжээ. Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Аймшиг хөнөөл над уруу эргэжээ. Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна. Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.

Gade chapit la Kopi




Иов 30:15
15 Referans Kwoze  

Тэгэхээр тэд өглөөний манан шиг, удахгүй алга болдог шүүдэр шиг, үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.


Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.


Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.


Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.


Би залуугаасаа зовж, үхэх шахсан. Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан. Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.


Та зүүдүүдээр намайг айлгаж, үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.


Үүл замхран оддог. Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.


Миний эмээдэг зүйл над дээр ирж, миний айдаг зүйл надад оноогддог.


Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж, шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.


Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг.


Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн. Таны аймшгууд намайг сөнөөсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite