8 Левиатаныг сэрээхээр бэлдсэн, өдрийг хараагч нар түүнийг хараагтун.
8 Левиатаныг сэрээгч, өдрийг хараагч нар түүнийг харааг.
Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу? Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?
Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ. Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?
Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав.
“Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй” гэж хэлдэг.
Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна. Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.
Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд тогтоол болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлын дотор бичигдсэн юм.
Үзэгтүн, тэр шөнө үргүй болог. Тэр шөнө баярын уухай бүү хадаг.
Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг. Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж, үүрийн гэгээг ч бүү үзэг.
Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.