17 Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож, ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.
17 Тэнд гэм буруутнууд эс түйвээдэг, Тэнд туйлдаж зүдрэгсэд амарцгаадаг.
“Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.
Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу? Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.
Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.
Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.
Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!
Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.
Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.
(учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)
Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв.
Зулбаад хаягдсан, нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.
Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна. Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.
Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв.
Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.