Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 3:14 - Ариун Библи 2004

14 Өөрсдөдөө нурангийг дахин босгосон дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Нурангийг дахин босгосон Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,

Gade chapit la Kopi




Иов 3:14
17 Referans Kwoze  

Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.


Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.


Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села


Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.


Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.


Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.


Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.


Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.


Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.


«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite