5 Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар, хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
5 Төгс Хүчит Нэгэн нь надтай хамт байсан тэр үед Төрсөн хүүхдүүдээрээ би хүрээлүүлж байлаа
Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.
Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив. Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.
ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон. Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.
Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.
Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?
Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм. Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.
Та бол миний хүч чадлын Бурхан билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?
Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!
Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж, хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.