26 бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход
26 бороонд журам, аянга цахилгаанд зам тогтооход
Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
Тэрээр бүхэл тэнгэрийн дор аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.
Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун. Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм. Тэр хүн бүрд талбайд нь ногоо ба шиврээ бороог тэдэнд өгнө.
“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.
Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.
Гал ба мөндөр, цас ба үүлс, Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
эзгүй хоосон газрыг хангаж, өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг. Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
Тэрээр аянгаар мутраа бүрхэн, байг ниргэхийг түүндээ тушаадаг.
Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ.
Тэрээр цасанд “Газарт уна”, намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.
Энэ нь хүмүүсгүй газарт, нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.
Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэр дундаас бороог бий болгодог.
Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дууг хэн нэгэн ойлгож чаддаг уу?
Түүний дуу хоолойн аянгыг болон Түүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.
Араас нь дуу нижигнэдэг. Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж, дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.