Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 27:8 - Ариун Библи 2004

8 Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Бурхан амийг нэхэн таслахаар шийдсэн бол Сүсэг бишрэлгүй хүний найдлага нэгэнт өнгөрдөг бус уу?

Gade chapit la Kopi




Иов 27:8
19 Referans Kwoze  

Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?


Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.


Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.


Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?


Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.


Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон, гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?


Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.


Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд завхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.


Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.


Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.


Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан боловч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.


Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.


Миний дайснууд хорон муу хүмүүс мэт, миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.


Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite