Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 27:23 - Ариун Библи 2004

23 Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Түүнд алга ташиж, Орон байрнаас нь түүн уруу шогширно.

Gade chapit la Kopi




Иов 27:23
15 Referans Kwoze  

Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч, “Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг. Тийм учраас Би та нарыг сүйрүүлж, оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.


Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.


Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд түүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.


Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.


Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.


Учир нь нүгэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг. Тэрээр бидний дунд алгаа ташин, Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна” гэж хэлэх болно гэв.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан.


Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite