22 Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг. Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.
22 Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад Тэр хүн зугтахыг бодно.
Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?
Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.
Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.
Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.
Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч хүрэл нум түүнийг цоо хатгах болно.
Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.
Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.
Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.
ЭЗЭН түүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.
Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд хандан —Чи яах гэж ингэв? гэжээ. Учир нь Иона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж яваа гэдгийг мэдсэн байжээ.
Хэн нэгэн хүн босон, таныг мөшгөн хөөж, таны амийг авахаар эрсэн ч миний эзэнтний амийг таны Бурхан ЭЗЭН амийн уутанд хийж уях болно. Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж шидэх мэт байх болно.
Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.