20 Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
20 Аймшиг түүнийг үер адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
Учир нь Та намайг гүн уруу, далайн зүрх уруу хаясан бөгөөд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.
Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.
Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
Үхлийн утас намайг хэрж, Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
Тэд цагаасаа өмнө авагдаж, тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?
Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.
Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.
Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ.
Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.
Тэд усны мандал дээр хөнгөн. Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг. Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ. Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.
Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулд Тэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.